Амжилт

2011-03-22 - Өөрийгөө үнэлээрэй

Ангилал: бие даалт

                                                                              
 Хүмүүсийн хийж байгаа ажлыг ярилцаарай.

Шууд холбоос

2011-03-21 - Өөрийгөө үнэлээрэй

Ангилал: бие даалт

1. Оньсогыг тааж , балархай эгшгийг нөхөж бичээрэй.
Мэдд...гт мэр..н цоох..р
Мэдд...ггүйд эрээн цоох..р          ( ....................  )
2. Үгсийг зөв байрлуулж , өгүүлбэр болгон бичээрэй.
хүүхдийг, Баавгай, ирээд, шинжив. хүрч,
.............................................................................
3. Үеүдийг хооронд нь холбож үг бүтээгээрэй.
хэ               го
баав          жиг              цой
жи              рэм              хэн
бор             гай
4. Дараах загварт тохирох үг бүтээгээрэй.
а.  ЭГ.....................
б.  ГЭГ...................
в.  ЭГЭГ......................
г.  ГЭГГ...........

Шууд холбоос

2011-03-21 - Өөрийгөө үнэлээрэй

Ангилал: бие даалт

Үхэр
Үхэр сүргийг хангай нутагт өсгөхөд тохиромжтой . Үхрийг мах , сүү, ажлын гэж хуваадаг Үхрийн ашиг шим нэн их. Үхрийг тэргэнд хөллөх , нуруу ачих зэргээр тээвэрт хэрэглэнэ. Үхрийн эвэр туурай, хөөвөр , хяргас , шир нь бүгд ашиглагдана. Үхрийн мах нь амт чанар сайтай , сүү нь тослог ихтэй.
 
1. Цэвэр сайхан хуулж бичээрэй.
2. Балархай эгшгийн доогуур зур. 
3. Хэлний үзүүрийн "Н" орсон үгийг түүж бич.
4. Доорх үгсийг үеэр тасал
_ тохиромжтой
_ ашиглагдана
_ хөллөх
_хэрэглэнэ
5. Ойролцоо утгатай үг бичээрэй.
Унтах .........................                         Үзэх............................

...

Шууд холбоос