Амжилт

2011-05-09 - zovlogoo

Төмс таныг гоё сайхан болгоно PDF форматаар харах эсвэл хадгалах Хэвлэх И-мэйл ээр хэн нэгэнд илгээх
Мэдлэг & Зөвлөгөө - Гоо, сайхан | Оруулсан: tulhuur | 2011.05.06 15:47 |
Төмс бол С витамины чухал эх булаг Төмсөөр гоо сайхны маскийг гэрийн нөхцөлд хийх маш хялбар. Ялангуяа цагаас эрт сульдсан, хөгширч буй арьсанд төмсний маск маш чухал. Томоохон төмсийг хальстай нь чанана. Халуунаар нь хальснаас нь салгаад нухна.

Үүний дараа хоёр хоолны халбага сүү хийнэ. Бий болсон нухашийг нүүрэн дээрээ бүлээнээр нь тавина. 15-20мин тавьж хатсаных нь дараа угаана. Гэхдээ хүйтэн бус бүлээн усаар угааж тэжээлийн тос түрхэнэ. Нойр муудах, баяр цэнгүүнд явсны дараа өглөө нь нүдний доод зовхи цэлхийх зэрэгт түүхий төмс тустай.

Түүхий төмсийг үрүүлдээд нүүрэн дээрээ нүдний зовхи орчим 25-30 мин тавина. Дараа нь угааж арилгана.

Яншуй нь эрдэс бодисын агууламжаараа хүнсний жимс ногоон дотроо дээгүүрт орно
Яншуйнд агуулагдах С витамин бусад ногоотой харьцуулбал 10 дахин их байдаг аж. Амьд эсийг тэтгэх төмөр, фосфор, кали, кальци ч их байна. Яншуйгаар гоо сайхны ханд, лосьон бэлтгэж болно. Тослог арьсанд зориулсан лосьоныг бэлтгэхдээ яншуйг жижиглэн хэрчээд дээрээс нь хагас аяга буцалсан ус хийж цагийн турш байлгана. Бий болсон хандаар нүүрээ өдөрт хоёр удаа арчина. Ус дуусвал нэмж хийгээд байж болно.

Өргөст хэмхийн шүүс л арьсыг гайхамшигтай чийгшүүлдэг
Өргөст хэмх нь витамин С, В12, В, РР уураг, микро элементүүд зэрэг чухал бодисыг агуулдгаараа гайхамшигтай ургамал юм. Нүүр цэвэрлэгч бэлтгэхдээ дунд хэмжээний өргөст хэмхийг үрж дээрээс нь адил хэмжээний архи хийнэ. Өргөст хэмхийн шүүс нь арьсыг цэвэрлэж ариутган, цайруулах үйлчилгээтэй. Ялангуяа батга гарамтгай, нүх сүв ихтэй, тослог арьсанд маш сайн нөлөөтэй.

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

2013-01-17 -

Бичсэн: Зочин

bayrlalaa heregte zvil vldeesend

Шууд холбоос


Бичлэг: 2 » Нийт: 29
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax