Амжилт

2011-03-22 - танин мэдэхүй

Ангилал: танин мэдэхүй

Хүүхдэд байнга үлгэр ярьж өгвөл ой санамж нь илүү хөгждөг

Гэр бүл  | 2007 / 09 / 03

Сүүлийн арван жилд сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн ой тогтоомж, анхаарал маш их /хэвийн хэмжээтэй харьцуулахад/ суларч байгаа тухай асуудлаар эцэг эхчүүд хүүхдийн эмч, сэтгэл зүйчид хандах болжээ. Үүнд олон шалтгаан байх боловч нилээд ноцтой нь зурагтын дэлгэц, хөгжим, радио, реклам сурталчилгааны салбараас дэндүү их мэдээлэл цувж байдагтай холбож болно. Эдгээр хүүхдийн ой санамж, анхааралд шууд сөргөөр нөлөөлдөг.

Тиймээс хүүхдийн анхаарлыг зөв хуваарилах нь чухал. Жишээ нь радио сонсохын зэрэгцээ зураг зурах.

Дасгал 1. Хүүхдэд богино хэмжээний үлгэр ярьж өг: / охин ойд явж байгаад гурван жимс, хоёр мөөг, нэг самар олсон/. Ээждээ охин
аль алинаас нь хэдийг өгөв гэж асуугаарай. Төгсгөлийн асуултыг хүүхэд нилээд хурдан, зөв хариулах зорилгыг агуулсан иймэрхүү бодлого бодуулаарай.

Дасгал 2. Дутуу зурсан /дээвэргүй байшин, хүрээгүй цонх, хаалга/ энгийн зураг хүүхдэд үзүүлж, гүйцээж зурахыг хүс. 6-7 насанд хүүхэд шүлэг сайн тогтоож цээжилдэг. Иймд механик ой санамжийг хөгжүүлэхэд анхаар.

Дасгал 3. Амьтдын зурагтай ном, хүүхдийн кино үзүүлсний дараа ямар амьтны нэрийг тогтоосон тухай асууж ярилц.

Дасгал 4. Бараг бүх эцэг эхчүүд хүүхэддээ үлгэр ярьж эсвэл уншиж өгдөг. Харин үүний дараа хүүхдээсээ сонссон зүйлийн асууж яриулаарай. Энэ нь хүүхдийн ой санамжийг хөгжүүлэхэд тустай.

Дасгал 5. Хоорондоо холбоогүй гурав эсвэл дөрвөн тоог хүүхдэд хэлж дагаад хэлэхийг хүс. Даалгаврыг хурдан биелүүлбэл тооны хэмжээг нэмээрэй.


Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

2011-03-25 -

Бичсэн: Tulga (зочин)

алга ташилт Ih goy boljee suragchdiin bie daaltiig iimerhuu baidlaar awch bwal boloh l yum bna te

Шууд холбоос

2011-03-25 -

Бичсэн: Зочин

Сайн уу? Амжилт хүсье! Гоё болжээ

Шууд холбоос


Бичлэг: 8 » Нийт: 29
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax