Амжилт

2011-3-21 - зайн сургалт

Ангилал: зайн сургалт

Бал

бал нь өнөө үеийн том ололтын нэг билээ.Дээр үед шувууны өдийг мөн урт ишинд бэхэлсэн хошууг бэхэнд дүрж бичдэг байсан.Үүний дараа ишээ бэхэнд нь хийж сайжруулсан болвч энэ нь хурдан дуусдаг байжээ.Мөн энэ бэхээр бичих нь хурдан хатдаггүй байсан учир хүлээх шаардлагатай болдог байв.1938 онд Лазио Биро болон түүний дүү Жорж нар хамтран анхны балыг зохиосон юм.Балны бэх нь хурдан хатдаг,балны үзүүрт жижиг шарик хийж өгснөөр цаасан дээр чөлөөтэй хөдөлж бичдэг болсон


Чингисийн цэргүүд хуурай сүү анх сэджээ

Энэ дэлхийн хэн бүхний сайн мэдэх хуурай сүүг бидний монголчууд анх сэдэж бий болгожээ.Учир нь монголчуудын бахарахал болсон Их эзэн Чингис хааны цэргүүд /1162-1227/ холын аян дайнд мордохдоо хүнсэндээ хуурай сүүг /дэлхийд анх удаа/хэрэглэж байсан байна .Тэд энэхүү хуурай сүүг бэлдэхдээ гүүний сүүг наранд тавьж хатаагаад нунтаг хэлбэрээр ширэн богцондоо ганзагалж алс холын аян дайндаа авч явдаг байжээ.Энэ нь хэчнээн олон хоног ,сар,жилээр авч явсан ч чанараа алдахгүй ,гашилж муудахгүй учир цэргүүдийн хамгийн шим тэжээлтэй ,илчлэг ,хүнс болдог ажээ .Ийнхүү бидний одоо хэрэглэж байгаа ,гадаадаас авдаг хуурай сүү монголоос гаралтай ажээ.


Индүү

Хуучны индүүг дотор нь цог хийж халаадаг байсан юм.Ийм индүүг 8-зууны үед Хятадууд торго индүүдэх гэж зохиосон гэдэг.1882 онд Хенри Сеел гэдэг хүн анх удаа индүүг цахилгаанаар халааж болохыг олсон ба энэ индүүг одоо болтол хэрэглэж байгаа билээ.


зүү

Жижиг гэдгийг мэдэхийн тулд зүү шиг гэж жишээ авдаг.Мөн зүү шиг үнэгүй гэх үгүүдийг хэрэглэснээр ирсэн билээ.Гэтэл зүү нь жижиг боловч амьралд хүний олон зүйлийн хэрэгцээг хангасаа ирсэн.Анх ясан зүү,модон зүү ,сүүлд нь төмөр зүү гарсан.Бидэнд мэдэгдэж байгаагаар анхны метал зүү хүрэл зэвсгийн үед гарсан гэдэг.1849 онд Валлер хант анхны сүлбүүрэн зүүгээр патент авчээ.



Бичлэг: 14 » Нийт: 29
Өмнөх | Дараагийн

idiomatic-dormant