Амжилт

2011-03-22 - зайн сургалт

Ангилал: зайн сургалт

Аав ээжийн хайрласан нэрээс гадна анд нөхдийн “оноосон” нэр хvн бvрт байдаг бололтой.Тэр нэг азгvй явдлаас хойш би Хочтой болчихоод тvvнээсээ салж чаддаггvй...Энэ өдрийг эргэж санах дургvй л дээ.Танд л гэж итгээд товчхон өгvvлье. Ээ дээ хvнд битгий хэлээрэй. Ам дамжуулаад ярьчихдаг юм байна лээ.

Бид бөөнөөрөө зураг авахуулахаар болж мэргэжлийн зурагчин залж ирэв. Зурагчин бvсгvй биднийг зогсоогоод аппаратныхаа цонхоор шагайж харснаа захдуу зогсож байсан намайг зааж / олны дотроос зөвхөн намайг сонгохдоо яахав/
Алив та наашаа ирээд салаавчлаад зогсооч гэж захирангуй хэлэв.Удсангvй зурагчин бvсгvй дурангаа буулгаад нилээд чанга дуугаар
Та “юмтай” байх аа. Иймхэн vгний учир ойлгохгvй байхдаа яахав.Эсвэл намайг доромжлоод байна уу? гэж хашгирав. Зурагчин гэнэтхэн бухимдсанд нь гайхсан манайхан хэрэгт дурлан саяхан загнуулж байснаар нь намайг нэг зэрэг сонжин харцгаалаа. Би зvгээр л хоёр хурууныхаа засраар эрхий хуруугаа vл ялиг цухуйлгаад томоотой зогсож байсан юм чинь. /салаавчилж байгаа ухаантай /

Олон хvvхнvvдийн дунд хэдхэн хар юм байж энд тэнд тарж салаавчлаад зогсохгvй нэг дор бөөгнөөд байх юм гэж зурагчин бvсгvй бvх эрчvvдийг хамруулан шvvмжлэлээ vргэлжлvvлэв. Хэн нэг нь миний мөрнөөс угз татан олон хvvхнvvдийн дунд чирж оруулаагvй бол юу болох байсныг бvv мэд. Энэ өдрөөс хойш намайг зарим нь “Юмтай ах” гэж хааяа нэрлэх болсон юм. Ингэж хэлсэн хvнд миний дургvй хvрээд зогсохгvй хэлж ярьж байгаа vгнээс нь ямар нэгэн “өө сэв” эрж хайгаад заавал олж байж санаа амардаг хачин өвчтэй болчихоод байна.

Олсон “өө сэв”-ээ өөрт нь ярихад тийм ч дуртай биш. Монгол хvн “буруу ярьж зөв ойлгодог “ юм. Гэтэл та “өөр сувгаар” ойлгож хvнийг онигоонд орууллаа хэмээн өөрийгөө өмгөөлөөд байх. Харин өөр хvнд тvvний “өө сэв”-ийг ярихаар тэд их л баярлаж байгаа бололтой инээгээд байдаг юм.Би хvний ярианаас олж авсан “өө сэв”-ээ жаахан баяжуулж онигоо хэлбэрт оруулдаг юм л даа. Зарим хvн онигоог шууд ойлгоно.Зарим нь тайлбарлуулж байж ойлгоно. Муу онигоог тэгдэг байж ч магадгvй. Гэхдээ онигоо тайлбартай баймаар санагдаад байгаа юм. Ийм жишээ нэг биш байна. Эхний жишээ.

Нэгэн орны эрхэм дээдэс уурлаад дуугардаггvй гэнэ. Тvvнийг инээлгэсэн хvнийг шагнана. Инээлгэж чадахгvй бол хорооно гэж зарлиг гаргажээ.Өчнөөн хvмvvс ирж онигоо яриад нэмэр болсонгvй.Азгvй хvмvvс шийтгvvлсээр байлаа.Гэнэтхэн эрхэм дээдэс учиргvй инээж эхлэв. Инээсэн учрыг асуухад хамгийн эхний хvний ярьсан онигоог гэнэт ойлгоод инээсэн гэв. Гэтэл шагнуулах ёстой хvн аль хэдийн нөгөө ертөнцөд араасаа зөндөө гэмгvй хvмvvсийг дагуулаад оччихсон байдаг тухай хошин шогийн нэвтрvvлгийг зурагтааар vзэж байсан билээ. Дараагийн жишээ.
Манай найз Бор гэдэг булиа залуу бий. Тvvнийг зарим нь Бух гэж өхөөрдөнө. Дэргэд нь хэлэхгvй ч ингэж нэрлээд байгааг өөрөө мэднэ.Хэн нэг нь гэнэ алдаад мэдэгдчихвэл тvvний бахим гараас гарахад хэцvv л дээ.Цагаан сарын дараахан Бор бид хоёр сумын төв оров оо.Шинэ хуучраагvй тул тааралдсан хvмvvстэй золгож мэндэлсээр явлаа. Намхан нуруутай атигар хөх залуу бидэнтэй уулзав.

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 7 » Нийт: 29
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax