2011-03-21 - Таньд л гэхэд
Завгүй бүсгүйд зориулсан гоо сайхны зөвлөгөө
1. Өдрийн турш дур булаам уруултай баймаар байна уу? Тэгвэл уруулаа будахаасаа өмнө бага зэргийн нүүрний суурь крем түрхээрэй. Энэ нь будаг удаан тогтоход нөлөөлдөг.
2. Сормуус дэрвийлгэгчээ үсний сэнсээр 3-4 секунд халаа. Гэвч хэтрүүлж болохгүй. Энэ нь сормуусанд үсний индүү шиг нөлөөлж, таныг хүүхэлдэй шиг тормогор нүдтэй болгоно.
3. Фитнесс клубт хичээллэсний дараа таны нүүр интүүр шиг улайчихаад байдаг уу? Хэрэв тийм бол улайлтыг хурдан буулгах арга зөөж өгье. Цул хүйтэн усанд базсан алчуурыг хүзүүн дээрээ тавих...
2011-03-21 - Таньд л гэхэд
Харилцааны эрүүл уур амьсгал бий болгох 4 алхам
- Эхний алхам - Илэн далангүй болох
Сайн харилцааны түлхүүр нь хайртай хүнтэйгээ аминчхан, дотно харилцаа үүсгэх явдал юм. Энэ нь бусдад яриагүй зүйлсээ хуваалцдаг байна гэсэн үг. Сургууль дээр болсон явдал, эсвэл бага насны адал явдлын талаар ярих нь дотносог сэтгэгдэл төрүүлдэг. Хайртай хосын нэг нь өөрийгөө нээхэд нөгөө нь аажмаар дотоод сэтгэлээ нээж эхлэдэг бөгөөд ийнхүү аминчхан яриа өрнүүлдэг, нууцаа дэлгэдэг байх нь тухайн хоёр хүний харилцааны үргэлжлэх хугацааг бэхжүүлж өгдөг гэж судлаачид дүгнэсэн байдаг. Энэ су...
2011-03-21 - эрүүл биед саруул ухаан оршино
Хамгийн ашигтай 20 хүнсний бүтээгдэхүүн
АНУ болон Европын холбооны эрдэмтэд хүний амьдралыг уртасгаж, хөгшрөлтийг сааруулдаг хамгийн ашигтай 20 хүнсний бүтээгдэхүүний жагсаалт гаргаад байна. Эдгээр бүтээгдэхүүн тус бүр нь юугаараа ашигтай вэ? гэвэл
1. Алим. Идээд ханахгүй энэ сайхан жимс организмаас хүнд металлуудыг гаргадаг. Мөн түүнд цусны судасны уян хатан чанарыг барьж байдаг бодис агуулагддаг учир биднийг инсульт болон инфарктаас хамгаалахад тустай аж. Английн эрдэмтэд , хэрвээ та өдөр бүр алимны жүүс ууж байвал өөрийнхөө насыг уртасгана гэж үзэж б...
2011-03-21 - Сайхан амьдрал
Залуу нас-гоо сайхан
Залуу насандаа хүн бүр л царайлаг, гоолиг сайхан харагддаг. Энэ л үедээ тэд хайрлаж дурлаж, бусдын атаархлыг төрүүлж, наргиж цэнгэж , амьдралын бал бурмыг амталдаг. Хайранд согтсон уруулын үнсэлт, дарсанд мансуурсан зүрхний агсам үгс, хөнгөн хөгжмийн аянд гоо сайхнаа гайхуулах хөдөлгөөн бүхнийг залуу насны билэг тэмдэг шигээр төсөөлнө. Тэд залуу насаа мөнхийн юм шиг энэ бүхэн хэзээ ч дуусахгүй юм шиг л зугаа цэнгэлд умбана. Энэ л хэмжээ хязгааргүй зугаа цэнгэлийн гайгаар зарим залуус энэ насаа үлдсэн бүх амьдралтайгаа хамтад нь ууна. Залуу царайлаг сайха...
2011-03-21 - Эрүүл биед саруул ухаан оршино
Суугаа ажлын 14 муу үр нөлөө
Өдөржин босох ч завгүй суугаа ажилладаг бүсгүйчүүд анхаарлаа хандуулна уу. Нэг байрандаа удаан сууснаас болж яг хэдэн төрлийн, ямар уршигтайг бид тэр бүр мэддэггүй.
Тэгвэл энэ нийтлэлийг уншаад та амьдралынхаа хэв маягт ямар нэг өөрчлөлт хийхийг хүсэх нь дамжиггүй юм.
1. Венийн судасны тромбоз: Ажил дээрээ болон гэртээ босолгүй хэт удаан суух нь цусны эргэлтэнд нөлөөлж, хөлөнд цусны бөөгнөрөл үүсгэх аюултай. Тиймээс 30 минут тутамд босч, өрөөн дундуураа алхан, чилээ гаргах дасгал хийж байгаарай.
2. Илүүдэл жин: Та өдөржин суудаг б...
2011-03-16 - Зөвлөгөө
Ямар жимс юунд сайн бэ?
Интоор /вишня/. Цус бүрдэлтийн процесст нэн шаардлагатай төмөр болон зэс агуулдаг учраас цус багадалттай хүмүүс хэрэглэвэл зохино. Сахарын агууламж нь бага тул чихрийн шижинтэй хүмүүст ч хор болохгүй.
Нян устгах үйлчилгээ үзүүлдэг учраас гэдэс дотор байгаа ашиг тусгүй нянгуудын үржлийг зогсоох чадвартай. Цусны даралт ихтэй болон судас хагарамтгай хүмүүст бас сайн нөлөөтэй. Өдөрт 20 орчим интоорын жимс идэж байхад үе мөчний өвдөлтийг бууруулна.
Цангис /клюква/. Цангисны шүүс давсаганд халдварт нян орохоос сайн сэргийлдэг. Нянгийн эсрэг ү...