Амжилт

2011-03-17 - шүлэг

Ангилал: шүлэг

Зорилгогүй тоглоомонд өртөж, золгүй амьдралаа мартаж
Зол жаргалыг үзэн ядавч зоргоороо амьдрах би дуртай
Ертөнц даяараа намайг мартсан ч би огт гунихгүй
Ертөнц даяараа намайг магтсан ч би огт мишээхгүй
Энэ ертөнцөд ердийн энгийн адуу шиг, шувуу шиг амьдарч
Эргэж ирэхээр нисэн одож, буцан ирэхдээ хүн шиг л амьдарна
Амьдралын зорилго инээдийг минь хүргэнэ, юу юм бэ…
Амьд яваа минь бурханы тоглоом, үйлийн сүлжээс!
Далдуу модтой, номтой, хүүхэнтэй, дарстай тоглож
Дашбалбартайгаа ч тоглож явсаар би дөч гарлаа
Намайг Дашбалбар гэж нэрлэсэн юм, энэ миний өмсгөл
Надаас нэр-хувцсыг минь хуу татвал би хэн юм бэ?

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

2011-04-18 -

Бичсэн: Зочин

маш гоё шүлэг байна аа өөр амжилтын талаарх шүлэгнүүд хийгээрэй за алга ташилт

Шууд холбоос


Бичлэг: 21 » Нийт: 29
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax